Товч танилцуулга

Илүү Ногоон Дэлхийг Бүтээцгээе!
Making the World Greener!

КОМПАНИЙН АЛСЫН ХАРАА

“ГРИЙН ФОКУС” ХХК нь Монгол орны байгалийн нөөц баялагийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй асуудалтай холбоотой Монгол Улсын төрийн бодлого, хөтөлбөр,байгаль орчны багц хууль тогтоомж болон түүний хүрээнд авч хэрэгжүүлэх дүрэм, журам, норм, стандартын хэрэгжилтэд хараат бус аудитыг хийх замаар байгаль орчинд ээлтэй ногоон хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах эрхэм зорилго бүхий Байгаль орчны аудит хийх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж юм.
Энэхүү эрхэм зорилгын хүрээнд бид доорх зорилтуудыг тавин ажиллаж байна. Үүнд:

  • Байгаль орчинд учруулж болзошгүй алдаа дутагдалыг арилгахад шаардлагатай мэргэжил аргазүйн зөвлөмж, дэмжлэгийг үзүүлэн аж ахуйн нэгжүүд, төсөл хөтөлбөрүүдэд үзүүлэх замаар ирээдүйд учирч болох болзошгүй хор хохирлоос урьдчилан сэргийлэх;
  • Байгаль орчинд ноцтой хохирол учруулсан болон учруулах магадлал өндөр эрсдэлүүдийг арилгах;
  • Холбогдох талын зөвшөөрөлтэйгээр олон нийтэд байгаль орчны аудитын үр дүн, давуу талуудыг сурталчлан мэдээлэх замаар байгаль хамгаалах ажлыг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилттой.

Манай аудитын үйл ажиллагаа нь НБН-ийн зарчмыг барьж ажиллана.
Нягт хамтын ажилагаанд түшиглэсэн аудитын үйл ажиллагаа нь
Бизнессийн үйл ажиллагаа явуулах орчныг бодитой сайжруулах замаар
Ногоон хөгжлииг дэмжинэ.

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Ногоон хөгжлийн бодлого нь олон улсад дэлгэрч нийгэм эдийн засгийн амьдралын нэг салшгүй хэсэг болон улс орнуудын үлэмж хувь нь ногоон буюу тогтвортой хөгжлийн үндсэн суурь болох байгаль орчинд ээлтэй шалгуурыг, хангасан эдийн засаг улам бүр хүрээгээ тэлж байна. Монгол орон мөн нэгэн адил энэ бодлогыг хөгжүүлж эхэлсэн ба энэ явцдаа хийсэн нэгэн гол алхам нь Байгаль орчны аудитын хууль эрхзүйн орчныг бий болгосон явдал юм.
Байгаль орчны аудит нь уламжлалт төрийн аудитаас зарчмын ялгаа нь аудитор нь аудит хийгдэж буй талын нууцлалыг хадгалдаг, аливаа хуулийн торгон шийтгэх арга хэмжээ авдаггүй, зөвлөмжийг биелүүлэх цаг хугацаа, боломж олгодог давуу талтай. Түүнчлэн аудитын явцад илэрсэн зөрчил, хуулийн үл нийцлээс үүдсэн хор хохирол, цаашдын хууль хяналтын байгууллагатай үүсч болох үр дагаврын талаар талаар үнэн зөв, дэлгэрэнгүй мэдээллийг өгч, эдгээр зөрчлийг засах арга замыг зааж өгдөг тул тухайн аудит хийгдэж буй талд учирч болох алдагдал, торгуул шийтгэл, байгаль орчны гэмт хэрэг гарах нөхцөлөөс сэргийлэх гол хөшүүрэг болдог.
Тиймээс төр, засгийн хуулийн хэрэгжилтийн хяналт, шийтгэлийн хатуу механизмаас илүүтэй Монгол орны эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон бизнесийн байгуулагуудад ээлтэй, үр өгөөжтэйгээр тэдний үйл ажиллагааг уян хатнаар ногооруулахад энэхүү БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ нь голлох арга хэрэгсэл болно гэдэгт бид итгэлтэй байгаа тул энэхүү үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахаар шийдсэн билээ.


Хүндэтгэсэн

“Хөтөч Монгол” ХХК-ын Захирал
“Ногоон Хөгжлийн Хөтөч” ТББ-ын Тэргүүн
Д. Эрдэнэ

Монгол