Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө ба орчны хяналт шинжилгээний хөтөлбөр
Байгаль хамгаалах төлөвлөгөө
Төслийн байгаль хамгаалах төлөвлөгөө гэж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгаж аж ахуйн үйл ажиллагаанд мөрдлөг болгохыг хэлнэ.
Ач холбогдол: Төслийн үйл ажиллагааны чиглэл, хүчин чадлаас хамааран байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Төсөл хэрэгжүүлэгч байгаль хамгаалах төлөвлөгөөтэй байснаар дараах давуу талуудтай байна. Үүнд:
- Төслийн зүгээс байгаль хамгаалах арга хэмжээ нь тодорхой төлөвлөгөө, тогтоосон өртөгтэй байна.
- Жил болгон үйл ажиллагаандаа хяналт тавьж холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад тайлагнаж байх нь төсөл тогтвортой хэрэгжихэд чухал үүрэгтэй юм.
Байгаль хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажлаар тодорхойлогдсон болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах төлөвлөгөө боловсруулах
- Энэхүү ажилтай холбогдох арга зүйн зөвлөгөө өгөх
- Орчны бүрэлдэхүүн хэсэг болох агаар, ус, хөрснөөс дээж авч гадаад, дотоодын итгэмжлэгдсэн лабораториудад шинжлүүлэн тус шинжилгээний хариуг боловсруулж төсөл хэрэгжүүлэгчийн өмнөөс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах зэрэг ажлуудын зохион байгуулах.
Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр
Төсөл хэрэгжсэнээр байгаль орчны төлөв байдалд үзүүлж буй өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах,түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал,хугацааг тодорхойлохыг орчны хяналт шинжилгээний хөтөлбөр хэлнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоогдсон сөрөг нөлөөллийг тодорхой хугацааны давтамжтай хянах, тайлагнах, бууруулах, арилгах арга хэмжээ авах хөтөлбөр боловсруулахад оршино.
Төслөөс хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах болон төслийн үйл ажиллагаанд дараах ач холбогдолтой.
- Байнгын хяналт шинжилгээ хийснээр төслөөс орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг эрт үед нь илрүүлэх
- Тухайн илрүүлсэн сөрөг нөлөөллийг үндэслэн тодорхой цаг хугацааны дотор байгаль хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах
- Хяналт шинжилгээний хөтөлбөрийг тогтмол хийлгэн төр захиргааны байгууллагууд болон төсөл хэрэгжих орон нутгийн оршин суугч, иргэдэд танилцуулж байх нь төслийн цаашид тогтмол хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх юм.