ОДООГООР ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУД

Одоогоор хийгдэж буй ажлууд
• Хоёр төслүүд дээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний судалгааны ажлууд, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр болон тайлан боловсруулалт явагдаж байна.
• Нийгэмд чиглэсэн цаасны хэрэглээ, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэглэгч болон үйлчилгээний байгууллагуудыг шууд холбосон ухаалаг гар утсанд суурилсан “Амар Хөтөч” аппликэйшн лавлах үйлчилгээг хэрэглэгчийн гарт үнэгүй хүргэж эхэллээ.(http://goo.gl//ZtoUbs) Амар хөтөч төслийн бие даасан баг ажиллаж байна.
• Захиалгаар бизнес төсөл бичих, санал боловсруулах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, боловсруулсан төсөлд анализ хийж үнэлэлт дүгнэлт өгөх, сайжруулах мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явагдаж байна.
• Эко Рэйнжэрс клубын оюутан залуусыг дэмжих, цагийн ажлаар хангах, сургалтанд хамруулах, хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг ханган сайжруулсаар байна.
• Орон нутгийн захиалгаар зарим сумдын ойн нөхөрлөлүүдийн шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлох, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр судалгааны ажил явагдаж байна. Энэхүү сургалтын хэрэгцээ тодорхойлогдсоноор холбогдох сургалтын хөтөлбөрүүд эхлэх юм.
• Барилгын аюултай материалын судалгаа, шинжилгээ гэрчилгээжүүлэх үйл ажиллагаа хийгдэж байна.
• Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны олон улсын сертификаттай сургалтанд хамтран ажиллагчдын төлөөллийг гэрээний дагуу сургалтанд хамруулж байна.
• Байгальд ээлтэй шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэх суурь судалгаа,бүтээгдэхүүний хэрэглээний туршилтууд явагдаж Монгол улс дахь албан ёсны дэстрибютер болохоор бэлтгэл ажлууд хийгдэж байна. Тус бүтээгдэхүүн нь хот суурин газрын шилэн барилга болон хөдөө аж ахуй, газар тариалан, нисэх буудалд илүү хэрэгцээтэй бүтээгдэхүүн юм.